Цаг улирлын “Бага цас” мөчлөг тохиож байна
2023-11-22 15:37:23
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Бээжингийн цагаар өнөөдөр, 11 дүгээр сарын 22-ны орой 22 цаг 03 минутаас 24 цаг улирлын бага цас хэмээх мөчлөг эхлэх юм. Энэ үеэс хүйтэн агаарын хөдөлгөн идэвхжиж, Хятад улсын олон нутгаар хүйтэрч, бороо, цас ээлжилж хүйтний эрч аажмаар нэмэгдэж эхэлдэг.

Тяньжиний зан үйл судлаач, зохиолч Ю Гүйчин, цаг улирлын мөчлөгийн "бага цас" нь цаг уурын урьдчилсан мэдээнд дурддаг “бага цас”-тай утга агуулгын хувьд адилгүй, өөр цаг агаарын ойлголтыг хэлж байгаа юм. Цаг улирлын мөчлөгийн "бага цас" нь хур тунадас буух, агаарын хэм, нарны тусгал зэрэг цаг агаарын онцлог шинжийг илэрхийлдэг гэж танилцуулав.

Цаг улирлын энэ мөчлөг эхэлснээр анд нөхөд уулзалдан зуухаа тойрон дулаацаж, шөнө дөл хүртэл хуучилж, дарс шимж, цай чанаж, ертөнцийн сонин сайхныг хөөрөлдөн суухдаа өвлийн цас мөрөн дээр бууж, ногоон хулс хувхайран шарлах өөрчлөлтийг ажиж суухад илүүдэхгүй гэдэг байжээ.


Уртнасан