Энэ сарын 23-27-ны өдөр Хятадын зүүн нутгийн Жэжян мужийн Ханжөү хотод дэлхийн дижитал худалдааны II экспо болж байна. Тус экспо одоогоор Хятадад дижитал худалдааны сэдэвтэй үндэсний, олон улсын болон мэргэжлийн цорын ганц үзэсгэлэн юм. "Дижитал худалдаа ба дэлхийн бизнес" сэдэвтэй экспо "хурал, үзэсгэлэн, платформ, үйл ажиллагаа" гэсэн дөрвөн хэсэгтэй, нийт 100 мянган ам метр талбайг хамарсан үзэсгэлэнгийн талбайд гарч байна. Энэхүү экспод Хятадын 31 муж, мөн Хонконг, Макао, Тайвань, олон улсын 68 байгууллага, бизнесийн холбоод, 63 улсын элчин сайдын яам, консулын газрын ажилтнууд, төрийн албан хаагчид оролцож байна.
Үзэсгэлэнгийн танхимд дижитал худалдааны 800 гаруй компани оролцож буйгаас дэлхийн ТОП-500 компаниас 50 гаруй, дэлхийн болон үндэсний дижитал худалдааны ТОП-100 жагсаалтад багтсан 50 гаруй компани байгаа бөгөөд анхны дебют хийсэн 100 гаруй үр дүнг цуглуулжээ.