Хятадын Шинжлэх ухаан технологийн олон улсын шинжлэх ухаан технологийн 11 дэх үзэсгэлэн уржигдар, 22-нд Хятадын баруун өмнөд биеийн Сычуань мужийн Мяньян хотод нээгдэв. Энэ удаагийн үзэсгэлэн нь Ши Жиньпин даргын Сычуань мужид ажиллахдаа дурдсан “шинжлэх ухаан технологийн инновац болон шинжлэх ухаан технологийн ололтыг ашиглаж өөрчлөлт бий болгоход хүч тавих хэрэгтэй” гэсэн чухал зааврын үзэл санааг бүх талаар хэрэгжүүлж, “Шинжлэх ухаан технологийн манлайлал, инновац өөрчлөлт, нээлттэй хамтын ажиллагаа” сэдэвт үзэсгэлэн гаргаад байна. Үзэсгэлэнг танхимаар зохион байгуулахын зэрэгцээ мөн цахимаар үзүүлж байна.
Үзэсгэлэнг 3 ордон, 1 гадна талбайд 40 мянган квадрат метр талбайд гаргаж, 300 гаруй байгууллага оролцон өндөр нарийвчлалтай, дэвшилтэт технологийн 3000 гаруй бүтээгдэхүүн дэлгэн үзүүлж байна. Улсын хэмжээнд ашиглах том бүтээгдэхүүн, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн технологийн шинэ бүтээгдэхүүн олон байна.