Туршиц хийх энэ технологи гадна дотны судалгааны багуудын олон жилийн хүчин зүтгэлээр ихээхэн ахицтай байгаа юм байна.. Өдгөө Америкийн тэрбумтан Илон Маскийн эзэмшдэг Neuralink компани болон Хятадын хүчирхэг тархи буюу BrainCo компаниуд энэ чиглэлээр, толруулбал тархинд чип суулгах технологиор дагнан туршилт хийж, тархины саажилт, паркинсон, хүнд хэлбэрийн саа өвчнийг эмчлэхэд ашиглаж байна.
Хятадын хүчирхэг тархи буюу BrainCo компанийн бүтээгдэхүүний талаар хаданд авиралтын тамирчин Линь Гөчю хэлэхдээ, "Би багадаа санамсаргүй ослоос болж доод бие минь мэдээ алдсан. Өмнө нь дэлхийн янз бүрийн брендын хиймэл хөл хэрэглэж байсан ч тийм ч үр дүнтэй байгаагүй. Хожим харин хүчирхэг тархи буюу BrainCo компанийн ухаалаг хөлийг хэрэглэж, тус компанийн бүтээгдэхүүний туршилтанд сайн дураар орсон. Одоо би энэ шинэ бүтээгдэхүүн бүтээхэд гар бие оролцож байна" гэлээ.
Линь Гөчю хэлэхдээ, "Би тархинд суулгсаан чипээр удирддаг ухаалаг хөл хэрэглээд гурван жил болж байна. Би одоо хэвийн алхаж чаддаг болсон. Фитнесс дасгалжуулагч хийж чадна. Зааланд хиймэл хадны авиралтаар хичээллэх боломжтой болсон. Ухаалаг хөлийг нэг удаа цэнэглээд хэдэн өдөр ашиглаж болдог. Одоо энэ бүтээгдэхүүн маань зах зээлд гарч байна" гэжээ.
Хятадын хүчирхэг тархи буюу BrainCo компани "Энэхүү ухаалаг хөл мэдрэгч технологийн тусламжаар хүний бодлыг үе мөчид дамжуулж команд өгдөг учир хоёр хөлөө тайруулсан хүмүүс хэвийн чөлөөтэй амьдрах боломжтой болж байгаа юм" гэж танилцуулжээ. Энэ аргаар ухаалаг хиймэл гар бүтээсэн байна. Ухаалаг гараар эрүүл хүн шиг чөлөөтэй үйлдэл хийж болдог байна.
Тархинд чип суулгах технологи, түүний программ хангамж хурдацтай хөгжиж байна. Энэ оны 5 сар гэхэд Илон Маскийн эзэмшдэг Neuralink компани Америкийн хүнс, эм бэлдмэлийн удирдах газраас зөвшөөрөл авч, тархинд чип суулгах туршилтаа эхлүүлсэн юм.
2016 онд байгуулагдсан уг компани өдгөө Link хэмээх тархинд чип суулгах төхөөрөмж судлан бүтээж байгаа гэнэ. Энэ чипний туслалцаатай мартах өвчин, мөн сээр нурууны гэмтлээс болсон мэдрэлийн өвчний анагааж, хэвтрийн хүмүүсийг босгож явуулах, ахуй амьдралын өдөр тутмын үйлдэл хийлгэх боломжтой болох юм.