Хятад-Европын ачааны галт тэрэг үр өгөөжөө өгч байна
2023-12-01 17:25:07
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Сэтгүүлч: 11-р сарын 28 бол Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг ашиглалтад орсны 10 жилийн ой болохыг бид анхааралдаа авлаа. Аяллын нийт тоо 20 мянгаас давж, Хятад-Европ чиглэлийн ачааны нийт аяллын дөрөвний нэг хувийг эзэлж байна. Хятад-Европын ачааны галт тэрэг зам дагуух улс орнуудын эдийн засгийн хөгжлийг ахиулж буй талаар хэвлэлийн төлөөлөгч хэрхэн үзэж байна бэ?

Үүнд холбогдуулан Ван Вэньбинь хэлэхдээ, сүүлийн 10 жилийн хугацаанд, Хятад-Европын ачааны галт тэрэг олон улсын аж үйлдвэр, нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг үр дүнтэй баталгаажуулж, дэлхийн эдийн засгийн хөгжилд шинэ түлхэц өгч, "Бүс ба Зам"-ын тэргүүлэгч төсөл, алдартай брэнд болсон.

Хятад-Европын ачааны галт тэрэг хуурай замын тээврийн шинэ зам суваг байгуулж, Еврази тивийн эх хуурайн харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиуллаа. Хятад-Европын галт тэрэг Азийн 11 улс, бүс нутгийн 100 гаруй хотоор дайран өнгөрч, Европын 25 улсын 200 гаруй хотод нэвтэрч байна. Уг галт тэрэг хөгжсөний ачаар Хятад, Европыг холбосон ачаа тээвэрлэх хугацааг далайн тээвэртэй харьцуулахад 20 гаруй хоногоор богиносгож, Хятад, Европын өндөр чанартай бараа бүтээгдэхүүн бие биенийхээ худалдаанд гарах боломжийг нээсэн байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд, Хятад-Европын галт тэрэгний хил дамнасан тээврийн эрэлт хэрэгцээ улмаар эрчмжсэн бөгөөд нийт 81 мянган удаа галт тэрэг зорчиж, 700 сая гаруй километр замыг туулж, 7.6 сая гаруй TEU чингэлэг ачааг тээвэрлэж, бараа бүтээгдэхүүний үнэ 340 тэрбум ам.доллараас давсан байна.