Кубын ерөнхий сайд: Бид тэнгэрээс бялуу бууж ирэхийг хүлээж найдаагүй
2023-12-03 23:07:30
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Хятад улсад айлчилсан Кубын ерөнхий сайд Мануэль Марреро Круз ХТРТ-ын “Лидрийн яриа” нэвтрүүлэгт ярилцлага өгчээ.

Тэрээр хэлэхдээ, "Бүс ба зам"-ыг хамтран бүтээн байгуулах нь Хятад улсын дэвшүүлсэн дэлхий нийтийн санаачилгын бодит тусгал гэж би үзэж байна. “Бүс ба Зам” санаачилга нь маш нээлттэй бөгөөд дэлхийн бусад улс орнуудад ашиг тусаа өгч байгаа бөгөөд түүнд нэгдэж, үр дүнд хүрэх боломжийг олгодог. "Дэлхийн өмнөд бүс"-ийн бидэнд олон боломжийг олгож буй Хятад улсын даян дэлхийд чиглэсэн алсын хараа, дэлхий нийтэд нээлттэй хөгжих гэсэн байр суурийг би маш их сайшаан дэмжиж байна.

Куба улс эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөндөө аялал жуулчлалыг гол стратеги болгохоор шийдсэн. Кубад аялал жуулчлалыг хөгжүүлэх асар их боломж бий. Бид ЮНЕСКО-ийн дэлхийн өвд бүртгэгдсэн 9 газар, аялал жуулчлалын томоохон төвүүдтэй холбогдсон олон улсын 10 нисэх онгоцны буудал, олон улсын аяллын хөлөг онгоцны 10 терминалтай бөгөөд байгалийн өвөрмөц тогтоц, 250 гаруй үндэсний дурсгалт газар, үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй. Тэр ч бүү хэл дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчдыг хүлээн авах элэгсэг дотно, зочломтгой ард түмэнтэй. Бидний хичээл зүтгэл зогссонгүй, бид тэнгэрээс бялуу бууж ирэхийг хүлээж найдаагүй, зарим орны тавьсан хориг цуцлагдахыг хүлээж суугаагүй, харин ч өөр гарц хайж, тэмцсээр байна. Бид Куба руу чиглэсэн олон улсын нислэгийг нэмэгдүүлэх талаар тохиролцоонд хүрэхийн тулд шаргуу ажиллаж байна гэжээ.