Хятад маягийн шинэчлэлтийн үр нөлөө
2023-12-04 15:57:18
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдпөр /12 сарын 3-нд/ “Хятад орныг танихуй” олон улсын 2023 оны хурал Гуанжөү хотод өндөрлөв. 30 гаруй улс орон бүс нутгийн 600 гаруй зочид оролцож, Хятад маягийн шинэчлэлтийн замнал дэлхий нийтэд ямар үр нөлөөтэй талаар судалж, улс орнууд ижил биш соёл иргэншлийн ойлголцлоо нэмэгдүүлэхийг уриалжээ.

Өмнө нь Хятадад сууж байсан Энэтхэгийн элчин сайд асан Ашок Кантха ХТРТ-д өгсөн ярилцлагадаа, “Хятад улс бол Америкийн дараа орох дэлхийн хамгийн том эдийн засаг бөгөөд Хятадын хөгжил дэлхий нийтэд хувь нэмрээ оруулж байна. Даяаршил улс орнуудад хөгжлийн боломж олгодог. Хятад, Энэтхэг улсууд даяаршлын шимийг хүртэж байна” гэжээ.

Ашок Кантха цааш нь, "Өнөө дэлхий нийтэд тулгарч буй уур амьсгалын өөрчлөлт, терроризмын аюул занал зэрэг сорилтын өмнө бид хамтран ажиллах ёстой" гэж хэлжээ.

Хятадын үндэсний инноваци, хөгжлийн стратегийн судалгааны нийгэмлэгийн орлогч дарга Хуан Рэньвэй ХТРТ-д өгсөн ярилцлагадаа, "Хятад Америк олон нийтлэг ашиг сонирхолтой тул зөрчил маргаанаа арилгахад хичээн чармайх хэрэгтэй. Ноён Хенри Киссенжерийн хэлсэнчлэн, -Асуудал хэчнээн олон байдаг ч үүд хаалгаа нээж, хэлэлцэн судалбал хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх зам лавтай олдоно” гэжээ.

Хурлын үеэр төрөл бүрийн 76 удаагийн арга хэмжээ зохиож, эдийн засгийн хөгжил, том орнуудын харилцаа, соёлын солилцоо, ногоон хөгжил, шинэ технологийн хувьсгал, залуусын боловсрол зэрэг асуудлаар ярилцсан байна.