Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэлсэндээ хүрэх чухал
2023-12-06 12:13:56
Share
Share this with Close
youtube WeChat

Америк-Хятадын харилцааны сангийн үүсгэн байгуулагч бөгөөд ТУЗ-ийн дарга Нейл Буш энэ оны эхээр Хятадын баруун хойд нутгаар аялсан бол саяхан тэрээр ХТРТ-д ярилцлага өгөхдөө, “олон мянган салхин сэнс, нарны зайн хавтан, эрчим хүч хадгалах төхөөрөмжүүдийг харсан. Цахилгаан дамжуулах шугамаар эдгээр төхөөрөмжөөс Бээжин хот руу тасралтгүй цахилгаан дамжуулж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Хятад улсын хүчин чармайлга үнэхээр биширмээр” гэж хэлжээ.

Энэ оны 9-р сарын эцсийн байдлаар Хятадын шинээр суурилуулсан салхины эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадал 14 жил дараалан дэлхийд тэргүүлж, нийт суурилагдсан хүчин чадал нь 13 жил дараалан дэлхийн тэргүүлж, дэлхийн зах зээлийн талаас илүү хувийг эзэлсэн байна. Өнөө дэлхийн фотоволтайкаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлын тал орчим хувь нь, шинэ эрчим хүчний автомашины талаас илүү хувь нь Хятад улсад байна. Мөн дэлхийн шинээр нэмэгдэж буй ногоон байгууламжийн талбайн дөрөвний нэг хувийг Хятад улс бүрдүүлж байна.

Ийм ч утгаараа саяхан Дубайд болсон “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын” талуудын 28-р бага хурлын үеэр уур амьсгалын эсрэг Хятад улсын оруулсан хувь нэмэр яагаад хүмүүсийн анхаарлыг ихэд татсан юм.

Ер нь нөхцөл байдал хүндхэн байгаа энэ цаг үед “Парисын хэлцлээр”-ийн хэрэгжилтэд анх удаа үнэлгээ хийж, улс орнууд хоорондын ялгаа зөрүүг тогтоож, улмаар илүү үр ашигтай арга хэмжээ авч, уламжлалт эрчим хүчний хэрэглээ болон хүлэмжийн хийн ялгаруулалтыг багасгаж, температурын өсөлтийг 1.5 хэмийн дотор барихыг байлгахыг улс орнуудаас шаардахыг COP28 санаачилсан юм.

Хамгийн том хөгжиж буй орны хувьд Хятад улс “Парисын хэлэлцээр”-ийг байгуулах, хүчин төгөлдөр болоход зангилаа үүрэг гүйцэтгэж, урт хугацааны зорилтоо биелүүлэхийн төлөө хичээн ажилласаар ирсэн юм. Хятад улс уур амьсгалын өөрчлөлтийн зохицуулах ажлыг үндэсний стратегидаа хамруулж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж, нүүрстөрөгчийн оргил үеийг угтах ба нүүрстөрөгчийн төвийг сахих тухай “1+N” бодлогын тогтолцоог байгуулж, аж үйлдвэр, эрчим хүч, тээврийн бүтцийн зохицуулалт хийсээр байгаагийн зэрэгцээ хүлэмжийн хийн ялгаруулалтыг хамарсан дэлхийн хамгийн том нүүрстөрөгчийн биржийг байгуулсан юм. 2022 онд Хятадын нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралт 2005 оноос 51 хувиар буурч, шинэ эрчим хүчний нийт хэрэглээний 17.5 хувийг эзэлсэн байна.

Хятад улс мөн дэлхийн уур амьсгалын засаглалыг идэвхтэй дэмжиж, Өмнөд-Өмнөд хамтын ажиллагаагаар хөгжиж буй орнуудад тусалсаар ирсэн юм. Жишээ нь: Кени улсад Хятадын компанийн байгуулсан Зүүн Африкийн хамгийн том фотоволтайк цахилгаан станц болох Гарисса 50 МВт-ын цахилгаан станц нь 2019 онд ашиглалтад орсноос хойш 380 гаруй мянган хүн амтай 70 мянган өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангаж, тухайн нутгийн "цахилгааны хомсдол"-ыг үр дүнтэй зохицуулсан юм. Энэ оны 6-р сарын эцэс гэхэд Хятад улс хөгжиж буй 39 оронтой уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Өмнөд-Өмнөд хамтын ажиллагааны 46 баримт бичигт гарын үсэг зураад байна.

Хятад улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үргэлжлүүлэн дорвитой арга хэмжээ авах болно. Мэдээж уур амьсгалын өөрчлөлтийн хүндхэн сорилтын эсрэг цөөн хэдхэн орны хүчин чармайлт асуудлыг бүхэлд нь шийдэж чадахгүй учраас олон талт үзлийг тууштай хэрэгжүүлж, нийтлэг бөгөөд ялгаатай үүрэг хариуцлагаар хамтын ажиллах шаардлагатай. Ялангуяа хөгжингүй орнууд уур амьсгалын өөрчлөлтөд түүхэн хариуцлага хүлээх ёстой бөгөөд хамаг түрүүлэн нүүрстөрөгчийн ялгаралтаа багасгаж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөгжиж буй орнуудын үйл ажиллагаанд санхүүгийн, техникийн, чадавхын дэмжлэг үзүүлэх ёстой.