ХТРТ-ийн 2024 оны хаврын баярын бэлгэдэл, уг бэлгэдэл ашиглаж хөгжүүлсэн бэлэг дурсгалын зүйлс танилцуулах арга хэмжээ өнөөдөр 12-р сарын 6-нд Бээжинд боллоо.
"Лүн Чэньчэнь" нэртэй бэлгэдлийг Эр Ли Төүгийн тууриас олдсон оюу луу, Баруун Жөү улсын үеийн Хэ хүлс, Чүньчюү байлдаант улсын үеийн үүлэн хээтэй гуулин хэрэгсэл, Тан улсын үеийн алтадмал луу, Манж Чин гүрний үеийн есөн луут хананаас санаа авч бүтээжээ. Луут бэлгэдлийг ашиглаж алтан луутай аяга таваг, луу жилийн хаврын баярын бэлгийн багц, тамга зэрэг бэлэг дурсгалын зүйлс бүтээсэн байна.