Сонгодог бүтээл дэх шинэ үзэл баримтлал
Сонгодог бүтээл бол Хятадын соёл иргэншлийн өв уламжлалыг тээгч төдийгүй өнөөгийн Хятад улсыг ойлгох, харах цонх юм. "Сонгодог бүтээл дэх шинэ үзэл баримтлал" таван ангит цуврал кино танд хүрэхэд бэлэн боллоо. Кинонд гадаадын хөтлөгч Хятадын соёл иргэншлийн гэрч, өвлөн залгамжлагч, сэтгэгчидтэй гүнзгий яриа өрнүүлж, эртний болон орчин үеийн Хятад улстай танилцаж, Хятад болон Өрнөдийг уялдуулан, Хятадын соёл иргэншлийн залгамж чанар, шинэчлэл, эв нэгдэл, багтаамжтэй байдал, энх тайванч чанарын тухай өгүүлсэн байна.
-Нэгдүгээр анги
"Эрхэм найз алсаас ирэхүй баясал бус уу". Энэ бол эртний Хятадын сонгодог бүтээл "Шүүмжлэлт өгүүлэл" бүтээлд байдаг өгүүлбэр юм. Хятадын соёл иргэншлийн өв уламжлал урт удаан хугацаанд хэрхэн залгамжлагдаж ирсэн бэ? “Сонгодог бүтээл дэх шинэ үзэл баримтлал” цуврал киноны эхний ангид хөтлөгч Шаньдүн мужийн Чюфу хотод Күнзийн төрөлх нутагт очиж профессор Күн Шиньфэнтэй Хятадын соёл иргэншлийн залгамж чанарын талаар ярилцжээ. Профессор Күн Шиньфэн бол Күнзийн сургаалийг үндэслэгч Хятадын алдарт сэтгэгч Күнзийн 76 дахь үеийн хойчис юм.