Цас сонирхох жуулчид Бээжингийн цэцэрлэгт хүрээлэнд
2023-12-11 15:52:03
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжин хотод энэ өвлийн анхны цас орлоо. Цав цагаахан цас. Моддын ногоон мөчирт сэвсийн цайрах юутай үзэсгэлэнтэй вэ. Яг ийм л гоёхон үзэмжийг сонирхохоор олон мянган хүн цэцэрлэгт хүрээлэнд ирж өвлийн цэнгэг агаар, үзэмжит сайханд зугаалж байна. Өнөөдөр /12-р сарын 11/ үдийн 12 цагийн байдлаар Бээжингийн цэцэрлэгт хүрээлэнд 80 мянга гаруй жуулчин цас үзэхээр ирж, цасанд баясан зугаацсан байна.

Цэцэрлэгт хүрээлэнгийн агаарын температур задгай газраас хүйтэн байдаг тул паркууд халуун ундаа, халуун ус болон бусад нэн хэрэгцээтэй жижиг бараа худалдаалж, шуурхай үйлчилж байна. \Урьхан\