"Монгол морины үзэл санаа" сэдэвт Өвөр Монголын гэрэл зургийн үзэсгэлэн 12-р сарын 16-нд Хятадын Үндэсний урлагийн музейд гарах гэж байна. Ирэх оны 1 сарын 2-нд өндөрлөх тус үзэсгэлэнд 130 гаруй бүтээл дэлгэгдэх юм байна.
Үүнд олон нийтээс цуглуулсан зургууд, мөн Өвөрмонголын урлагийн музейд хадгалагдаж байсан зургууд, Өвөрмонголын зураачдын холбоо, гэрэл зурагчдын холбооноос тусгайлан урьсан шилдэг бүтээл гэсэн гурван хэсэгт багтаж байна. Уран зургийн үзэсгэлэнгийн танхимд хятад зураг, тосон зураг, хэвлэлт зураг, баримал, усан будгийн зургийн урлагийн бүтээлүүд, нөгөө танхимд гэрэл зургийн бүтээлүүд зэрэгцээ гарах юм.