Дэлхийн улс орон болгоны өмнө тулгамддаг нийтлэг томоохон хэд хэдэн асуудал бий. Энэ бол түгжрэл, агаар, хөрсний бохирдол гэх зэрэг улсын хөгжлийн индекст чөдөр тушаа болдог бүлэг сэдэв буюу шүдний өвчнүүд нь төв суурин бараадах их нүүдэл гэх үндсэн шалтгаантай мэт. Хот бас хөдөөгийн хөгжлийн ялгаа, их нүүдэл гэх мөсөн уулын ил харагдахгүй хэсэг нь. Тиймээс л алслагдсан бүсээ хөгжүүлэх нь суурь олон үр дагаварыг шийдэх шийдэл мөн гэдэгт улс орон болгоны засгийн газар төрийн бодлогоо чиглүүлсэн. Тэдгээр олон зуун улсууд дунд шан татаж, бодит үр дүнд хүрч чадаад бусдын хуулбарлах зөв жишгийг нутагшуулж үр дүнд хүрч чадсан бол улс бидний өмнөд хөрш. Бид яг л ийм туршлагыг БНХАУ-ын Өмнөд муж болох Аньхуй ХуБэй хот, Доку хэмээх тосгоноос олж харсан юм. Их нүүдэл эргэсэн Даокөү тосгоноос бэлтгэсэн нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү.