Хуучныг бус шударга ёсыг баримталж Хуулбарлах биш уламжлалыг хүндэтгэх
2023-12-15 09:19:29
Share
Share this with Close
youtube WeChat

Сонгодог бүтээл дэх шинэ үзэл баримтлал

Сонгодог бүтээл бол Хятадын соёл иргэншлийн өв уламжлалыг тээгч төдийгүй өнөөгийн Хятад улсыг ойлгох, харах цонх юм. "Сонгодог бүтээл дэх шинэ үзэл баримтлал" таван ангит цуврал кино танд хүрэхэд бэлэн боллоо. Кинонд гадаадын хөтлөгч Хятадын соёл иргэншлийн гэрч, өвлөн залгамжлагч, сэтгэгчидтэй гүнзгий яриа өрнүүлж, эртний болон орчин үеийн Хятад улстай танилцаж, Хятад болон Өрнөдийг уялдуулан, Хятадын соёл иргэншлийн залгамж чанар, шинэчлэл, эв нэгдэл, багтаамжтэй байдал, энх тайванч чанарын тухай өгүүлсэн байна.

- Хоёрдугаар анги
Инновац... Энэ үг эдүгээ Хятадад хамгийн олон давтамжтай хэлэгддэг үг болжээ. Хурдны галт тэрэгний сүлжээнээс эмнэлгийн технологи хүртэл шинжлэх ухаан, технологийн дэвшлийн үр шим Хятадын зүг бүхэнд ашиг тусаа өгч байна. Инновацийн цаад нууц юу вэ? Хүмүүс ингэж асууж магад. "Сонгодог бүтээл дэх шинэ үзэл баримтлал" цуврал киноны хоёрдугаар ангид хөтлөгч Инновацлаг хот Гуанжоуд, Хятадын Хонконгт хэвлэл мэдээллийн хэрэгсэл үүсгэн байгуулагч ноён Юү Пинхайтай Хятадын соёл иргэншил тасралтгүй шинэчлэгдэж, хөгжсөн учир шалтгааны талаар судлан ярилцсан байна.