Этиопын ерөнхийлөгч асан Мулатутай хийсэн ярилцлага
2023-12-16 16:14:20
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр бид Африкийн хуучин найзтайгаа ярилцах гэж байна. Тэрээр Хятадад арав гаруй жил суралцаж, Бээжингийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Сургуулиа төгсөөд эх орондоо буцасны дараа Хятадтай ерөөс холбоо тасарсангүй. 2013 онд тэрээр ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа хамгийн түрүүнд БНХАУ-д төрийн айлчлал хийсэн. Тэр бол Этиопын Ерөнхийлөгч асан Мулату Тешоме юм. Түүнд Хятад улс ямар гүн сэтгэгдэл үлдээсэн бэ? Түүний бодлоор Хятадын хөгжлийн загвар бусад улс орнуудад ямар жишиг үзүүлж байна вэ? Хятадтай салшгүй харилцаагаа хэрхэн үргэлжлүүлэхээр төлөвлөж байна вэ? Эдгээр асуултын хариултыг түүнтэй хийсэн ярилцлагаа үзнэ үү.

Ярилцлагын үеэр Мулату Тэшомэ Хятад улстай гүн гүнзгий найрамдалт харилцаатай байгаагаа олон удаа илэрхийлжээ. Тэрээр Хятадад сурч байсан үеээ эргэн дурсахдаа Кунг Пао тахианд хамгийн их хайртай, ангийнхантайгаа хөл бөмбөг тоглохыг их хүссэн тухайгаа хятадаар бидэнд хэлсэн юм. Эх орныхоо төлөө зүтгэх хүсэлд нь чухамхүү энэ Хятадад суралцаж байсан үе нь тус болсон гэж тэрээр мөн хэлсэн. Тэрээр Хятадын ажил хэрэгч, ард түмэнд чиглэсэн хөгжлийн философийг олон удаа онцолж, өндрөөр үнэлж, Хятад, Этиоп хоёр үргэлж харилцан ойлголцож, харилцан итгэж, хөгжиж буй орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааны үлгэр жишээ юм гэжээ.