Соёлын дулаан уур амьсгал бүрдүүлсэн "Номхон хот"
2023-12-19 14:03:59
Share
Share this with Close
youtube WeChat

Ляонин мужийн Шэньян хотын хуучин аж үйлдвэрийн паркийн олон хуучин үйлдвэрийн барилга ахин сэргэж, хотын шинэчлэлд шинэ эрч хүч нэмэрлэж байна.

Тус хотын Дадун дүүргийн Шы Дай Вэнь Цан номын хотхон өмнө нь агуулах байжээ. Дадун дүүргийн соёл, аялал жуулчлалын газрын дарга Тун Яньхүй хэлэхдээ, "Агуулах 1950 онд баригдсан, Шэньян хотод өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн хамгийн анхны, хамгийн том, бүрэн бүтнээрээ үлдсэн иргэний барилгын цогцолбор юм" гэжээ. Харин эдүгээ 5500 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий соёлын иж бүрэн танхимд ном унших бүхээгүүд, соёл урлагийн жижиг театр, кафе зэрэг олон үйл ажиллагаа явуулдаг соёлын хотхон болгожээ. 

Шэньян хот сүүлийн жилүүдэд, түүхэн хуучин барилгуудаа шинэчлэн засварлаж, олон нийтийн соёл цэнгүүний газар болгож, ард түмэнд хэрэгцээтэй хотын соёлын хөгжилд ашиглаж байна. Эртний дурсамж хадгалсан хуучин үйлдвэрүүд нь аж үйлдвэрлэлийн түүх бүтээж, тухайн цагийн хуучин техник тоног төхөөрөмж нь соёлын шинэ дурсгал бий болгож байгаа юм. Энэ 7 сарын байдлаар Шэньян хот 26 номын өрөө, 120 номын дэлгүүр байгуулж, 813 мянга 700 номын сантай болсон бөгөөд давхардсан тоогоор 10 сая гаруй уншигч хүлээж авчээ.