Зэрлэг амьтдын "өлгий" 789 газрыг хамгаалалтад авчээ
2023-12-20 15:21:52
Share
Share this with Close
youtube WeChat

Хээрийн зэрлэг амьтдын популяци, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах зорилгоор Хятадын хээрийн зэрлэг амьтдын оршин амьдрах эхний бүлэг 789 газрын жагсаалт гаргасан гэж Хятадын Ой хээрийн үндэсний газар өнөөдөр мэдээллээ. 

Хээрийн зэрлэг амьтдын төрөл зүйлийн ач холбогдол, популяцийн тоо толгой, оршин амьдрах орчны байршлын чухал чанар, онцгой төлөөлөх чанар зэргийг үндэслэж энэхүү жагсаалтыг гаргасан байна. Жагсаалтын эхний бүлэг орчинг ховордсон амьтад өсөж үрждэг газар, зэрлэг амьтад сүрэглэн амьдардаг газар нутаг зэргээр зургаа ангилжээ. 

Үүнд 31 муж, өөртөө засах орон, хотын захиргааг хамруулж, улсын хэмжээнд нэг, хоёрдугаар зэрэглэлийн 565 төрлийн зэрлэг амьтдын амьдрах орчин, үржлийн бүс, нүүдлийн бүсийг тогтоожээ. Үүний дотор 127 төрлийн хөхтөн амьтан, 339 төрлийн шувуу, 62 төрөл зүйлийн хоёр нутагтан, 37 төрөл зүйлийн шавж багтаж байна.

Хээрийн зэрлэг амьтдын оршин амьдрах эхний бүлэг 789 чухал газарт улсын тусгай хамгаалалттай хуурай газрын зэрлэг ан амьтдын 82.36 хувийг хамгаалж байгаа юм.