"Бээжин хүн: Хүн төрөлхтний эцсийн нууц" баримтат киног хамтран бүтээв
2023-12-21 10:48:02
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төв радио телевиз, Францын Үндэсний телевизийн групп, Франц "10.7" компанийн хамтран бүтээсэн "Бээжин хүн: Хүн төрөлхтний эцсийн нууц" баримтат киног тухайн орон нутгийн цагаар 12-р сарын 19-ний орой Парис хот дахь ЮНЕСКО-ийн төв байранд дэлгэцэд гаргажээ.

ХКН-ын Төв хорооны Суртал ухуулах яамны дэд сайд бөгөөд ХТРТ-ийн ерөнхий захирал Шэнь Хайшюн, ЮНЕСКО-ийн дэд ерөнхий захирал Чүй Шин, киноны найруулагч зэрэг Хятад, Франц хоёр орны соёл, эрдэм шинжилгээний салбарын 700 гаруй зочид төлөөлөгч киноны нээлтэд оролцсон байна.