БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэг, ӨМӨЗО-ны Улаан загалмай нийгэмлэг хамтран 2016 оноос эхлэн “Бүс ба зам--Сахиусан тэнгэрийн аялал” хүнд өвчтэй хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх төслийг хэрэгжүүлж, Монгол Улсын зүрхний эмгэгтэй 125 хүүхдэд тусламж үзүүлээд байна. ӨМӨЗО-ны Улаан загалмай нийгэмлэг 12-р сарын 21-24-ны өдрүүдэд төслийн тусламжийг хүртсэн МУ-ын 10 хүүхдийг Хөххотод урьж давтан үзлэгт хамруулжээ. Мөн Энэ үеэр хүүхдүүд технологийн ордон, байгалийн музей зэрэг газруудтай танилцаж, сонирхолтой тоглоомуудад оролцжээ.
/ӨМРТ-ийн Олон Улсын мэдээлэл харилцааны төвийн сэтгүүлч Ганболд, Шуурга/