Хятадын Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан "Цэргийн тээвэрлэлт, хүргэлтийн дүрэм"-д гарын үсэг зуржээ. Уг дүрэм нь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
"Дүрэм"-д нийт 8 хэсэг, 58 заалттай бөгөөд үзэл санааны удирдамжийг товойлгох, дайны бэлтгэл ажилд анхаарал төвлөрүүлэх, өөрчлөлт шинэчлэлийг тууштай баримтлах, орчин үеийн хүчирхэг арын албыг буй болгохыг онцолжээ. Түүнчлэн тээвэрлэлт, хүргэлтийн чадавх, чанарын үр ашгийг сайжруулахад хүчтэй дэмжлэг үзүүлэхийн тулд тогтолцооны механизм, үүрэг хариуцлагын тодорхойлолт, зохион байгуулалтын үйл явц зэрэг талаарх шинэ эрин үеийн тээвэрлэлт, хүргэлтийн ажилд зохицуулалт хийхийг онцолсон байна.