Хятадын соёл иргэншлийн өв уламжлал хуучин сонгомол зохиолд шингэсэн байдаг. Энэ нь өнөөгийн Хятад улсыг ойлгох түлхүүр болдог юм. "Сонгодог бүтээл дэх шинэ үзэл баримтлал" таван ангит цуврал кинонд Хятадын соёл иргэншлийн гэрч, өв залгамжлагч болон сэтгэгчидтэй ярилцаж, өвөрмөц соёлын ертөнцөд тантай хамт аялна. Хөтлөгч аялалын энэ замд Хятадын соёл иргэншлийн залгамж чанар, шинэчлэл, эв нэгдэл, хүртээмжтэй байдал, энх тайвны тухай эрт эдүгээгийн уулзварт, өрнө дорныг холбосон баялаг яриа өрнүүлнэ.
“Эв зохицол бүх зүйлийг үүсгэн хөгжүүлдэг, нэг хэвийн ижил нөхцөлд уламжлал хөгжиж чаддаггүй”. Энэ бол хуучны үг. Эв зохицлоос бүх зүйл үүсэн хөгжинө. Ижил, зогсонги орчинд хөгжил цэцэглэдэггүй гэдэг нь бүх зүйлсийн олон янз байдлын шүтэлцээг илэрхийлсэн Хятадын эртний гүнзгий ойлголт юм. Хятадын соёл иргэншил яагаад ийм уужуу, хүртээмжтэй, багтаамжтай чанартай вэ? "Сонгодог бүтээл дэх шинэ үзэл баримтлал" цувралын дөрөвдүгээр ангид хөтлөгч Хятадын соёл иргэншлийн хүртээмжтэй багтаамжтай байдлын талаар эртний Торгоны замын эхлэл болох хуучны нийслэл Ши-Аньд залуу эрдэмтэн, хатагтай Шян Шүчэнтэй яриа өрнүүлнэ.