Суданд мөргөлдөөн үргэлжилж байна
2023-12-29 09:40:23
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар өчигдөр, 28-ны өдөр Суданы зүүн хэсгийн Кассала мужийн захиргаа мэдэгдэл гаргав. Мэдэгдэлд, муж даяар өнөөдрөөс эхлэн хөл хорио тогтоож, дэлгүүр, захуудыг орой 20 цагаас өглөөний 6 цаг хүртэл хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, олны цуглаан, олон нийтийн газрын үйл ажиллагааг түр зогсооно гэжээ.

12-р сарын 15-наас хойш Суданы Зэвсэгт хүчин болон Шуурхай туслах хүчин хоорондын тулгаралт Гезира мужид үргэлжилж байгаа юм. Мөргөлдөөн тэлж Суданы төв, өмнөд, зүүн бүсийг хамарсан тул энгийн иргэд Гезира мужаас ойр орчмын газар руу зугтаж байна. Гезира, Гедариф, Сеннар, Цагаан Нил мужуудад өмнө нь хөл хорио, онц байдал зарлаж байсан юм.
Сануулахад, дөрөвдүгээр сарын 15-нд нийслэл Хартум хотод Суданы Зэвсэгт хүчин болон Шуурхай туслах хүчин хооронд зэвсэгт мөргөлдөөн гарсан юм. Мөргөлдөөн тэлсээр бусад бүс нутгийг хамарч, өнөөг хүртэл үргэлжилсээр байна.