Цагийн хүрд эргэлдсээр бид хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж байна.
2023 он эгэл бус, амар биш жил байлаа. Дэлхий дахин энх тайван эв найрамдалтай байсан ч дарийн утаа үнэртэж дайны хөл ихтэй байлаа. Улс орнууд хөгжил дэвшилтэй байсан ч хүндрэл бэрхшлээл ч их байлаа. Гэр бүл хагацал гуниг, уй гашуутай, тэнгэрийн салхи тэгшгүй жил байлаа. Өөр өөр сонголтууд нь олон янзын амьдралыг бий болгодог бол ижил төстэй итгэл үнэмшил нь нэгдмэл зорилгод хүргэдэг.
Цэнхэр гаригт амьдарч буй хүн бидний ирээдүй, хувь заяа нэгдмэл байдаг.
2024 онд сайн сайхан бүхнийг мөрөөдөж, ухаант хүний мэргэн ухааныг уралдуулан, нэгдмэл хувь заяаг сонгоцгооё.