Тухайн нутгийн цагаар 1-р сарын 5-нд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан тоо баримтад харуулснаар, 2023 онд дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ 2022 оны мөн үеийн дундаж үнээс 13.7 хувиар буурсан байна. 2023 оны 12-р сард хүнсний үнийн индекс 118.5 нэгж байж, 11-р сарынхаас 1.5хувиар, 2022 оны мөн үеийнхээс 10.1 хувиар тус тус буурчээ.
2023 онд бүх нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээс зөвхөн элсэн чихрийн үнэ өмнөх оны мөн үеэс өндөр үзүүлэлттэй гарсан байна. 2023 оны 12-р сард элсэн чихэр, ургамлын тос, мах махан бүтээгдэхүүний үнэ өмнөх сарынхаасаа тус бүр 16.6, 1.4, 1 хувиар буусан бол үр тариа болон сүү сүүн бүтээгдэхүүн үнэ өмнөх сарынхаас 1.5 болон 1.6 хувиар өссөн аж.