Жуулчдыг татах хөнгөлөлттэй хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ
2024-01-08 14:44:08
Share
Share this with Close
youtube WeChat

Монгол улс саяхан“Нэг жуулчинд-нэг хонь” хөтөлбөр зарлаж цахим ертөнцөөр шуугиулж байгаа бол Хятадын аялал жуулчлалын алдартай олон газар “Төлбөргүй жуулчлах” хөнгөлөлттэй хөтөлбөр хэрэгжүүлж, өвлийн аялал жуулчлалд жуулчдыг татаж байна. 

Төвөдийн өөртөө засах орон

Потала ордон "Төвөдийн өвлийн аялал"-ын 6 дахь хөтөлбөрөө хэрэгжүүлж, хөтөлбөр нь энэ оны 3 сарын 15 хүртэл үргэлжилнэ. Энэ үеэр Потала ордонд үнэ төлбөргүй зочлох боломжтой бөгөөд зочдыг 9:30-15:20 цагийн хооронд хүлээж авах юм байна.

Аньхуй муж

Хуаншань уулын жуулчлалын газрын мэдээлснээр, 2024 оны эхний улиралд амралтын бус долоо хоног бүрийн лхагва гаригт "Тасалбаргүй нээлттэй өдөр"зарлаж 12 удаа зохион байгуулна. Нэгдүгээр сарын 3, 10, 17, 24, 31, хоёрдугаар сарын 7, 21, 28, гуравдугаар сарын 6, 13, 20, 27 өдрүүдэд нээлттэй өдөр зохион байгуулах юм. 

Сычуань муж 
Сычуаний эх сурвалжид мэдээлснээр, "Өвлийн аялал Сычуаны хэрэглээний улирал" хөтөлбөрийн хүрээнд гуравдугаар сарын сүүлч хүртэл Жиужайгоу, Хуанлун, Дагу мөсөн гол, Лугу нуур, Яла цасан уул зэрэг аялал жуулчлалын 4А зэрэглэлээс дээших газарт "Нэг тасалбар нэмэх нь нэг үнэгүй" хөтөлбөр, мөн 4А зэрэглэлээс доош газарт төлбөргүй тасалбарын хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлнэ. 

Ганьсу муж

Үндэсний түүх соёлын нэртэй хот болох Ганьсу мужийн Дуньхуан хотод  өнгөрсөн оны 12 сарын 1-нээс өвөл, хаврын аялал жуулчлалын хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлж эхэлжээ. 2024 оны шинэ жил, цагаан сар, дэнлүүний баярын үеэр Минша уулын хавирган сарны булаг, Юмэнгуань туурь, Дуньхуан Ядан дэлхийн геопарк зэрэг газрууд жуулчдад үнэ төлбөргүй үйлчилнэ.

Фүжянь муж 

“Цайны зам”-ын үүсэл газрын нэг болох Фүжянь мужийн соёл, аялал жуулчлалын газраас мэдээлснээр, оны эхний өдрөөс дөрөвдүгээр сар дуустал Ү И уулын байгалийн үзэмжит газар дотоодын зочинд төлбөргүй үйлчилнэ.