Энх тайвны ген
2024-01-12 11:01:24
Share
Share this with Close
youtube WeChat

Сонгодог бүтээл дэх шинэ үзэл баримтлал

Сонгодог бүтээл бол Хятадын соёл иргэншлийн өв уламжлал тээгч, нөгөө талаар Хятад улсыг ойлгох танин мэдэхүй, харах цонх юм. "Сонгодог бүтээл дэх шинэ үзэл баримтлал" цуврал 5 ангит кино бэлэн боллоо. Киноны үйл явдлыг гадаад хүн хөтөлнө.  Тэрбээр Хятадын соёл иргэншлийн гэрч, өвлөн уламжлагч, сэхээтнүүдтэй ярилцаж, эртний болоод шинэ Хятад улстай танилцаж, Хятад болоод Өрнийн ижилсэл ба ялгарлын тухай ажиглаж, Хятадын соёл иргэншлийн залгамж чанар, шинэчлэл, эв нэгдэл, уужуу багтаамж, энх тайванч чанарын тухай өгүүлжээ.

Хятадын соёл иргэншил энх тайван, эв найрамдуу, зохист зохицонгуйг эрхэмлэхийн учир юу вэ? Амар амгалан дэлхийг цогцлооход хүн төрөлхтөн ямар үүрэг хүлээх вэ? “Сонгодог бүтээл дэх шинэ үзэл баримтлал” нэвтрүүлгийн тавдугаар бүлэгт хөтлөгч үзэсгэлэнт Жанжөү хотыг зорьж, Фүдань их сургуулийн профессор Бай Тундүнтэй хамт Хятадын соёл иргэншилд шингэсэн энх тайванч чанарыг нээж ярилцана.