Хуучин аж үйлдвэрийн баазыг түшиглэсэн хөгжил амжилттай байна
2024-01-16 15:35:07
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын уламжлалт аж үйлдвэрийн баазууд гэгддэг Хармөрөн, Гирин, Ляонин мужууд нь "Зүүн хойд нутгийн сэргэлт”-ийг хөгжүүлэх эдийн засгийн гол хөшүүрэг юм.

Энэ онд тус нутагт өвлийн аялал жуулчлалыг спорт, үйлдвэрлэлийн салбартай хослуулсан нь ихээхэн үр дүнтэй туршилт болжээ. 

Харбинд 250 мянган шоометр мөс, цасаар 810 мянган квадрат метр талбайг хамарсан парк байгуулсан нь нээлтээ хийсэн эхний өдөр 40 мянга гаруй жуулчдын захиалга хүлээн авсан байна. Энэ нь хуучны аж үйлдвэрийн баазуудаа түшиглэн шинэ эдийн засгийг хөгжүүлж буй онцлог жишээ юм.