НҮБ луу жилийн марк гаргана
2024-01-17 09:40:53
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: НҮБ-ын Шуудангийн хэрэг эрхлэх газар энэ сарын 19-нд Нью Йорк хотод Хятадын билгийн тооллын луу жилийн тусгай марк гаргаж, Хятадын билгийн тооллын шинэ жил ирж буйг тэмдэглэх юм.

Лууны сери марк 1.5 ам.доллар, нэг серид 10 марк багтжээ. Дан маркны зүүн хэсэгт нь НҮБ-ын эмблем, баруун хэсэгт нь Хятадын дизайнер Пань Ху-ийн бүтээсэн дүүлэн дэгдэж буй луу, өлзийт үүлний хээ дүрслэгдсэн байна. Өлзийт үүлний дунд мандарваа цэцэг ургуулан зуржээ.

НҮБ-ын Шуудангийн хэрэг эрхлэх газар 2010 оны 5 дугаар сард Хятад улсын арван хоёр жилээр сэдэвлэсэн марк анх гаргаж явсаар 2021 он хүртэл 12 жилээр 12 цуврал гаргасан юм. 2024 оны луу жилийн марк бол хоёр дахь тооллын цувралын 3 дахь марк бөгөөд энэ цувралынхаа загварын онцлогийг хадгалж байна. Багц хуудасны зүүн баруун талын тав таван маркийг эсрэгцүүлэн байрлуулснаар зүүн баруун талын луунууд өөд өөдөөсөө ширтэж байгаа мэт харагдах нь сонирхолтой.

Луут маркуудыг НҮБ-ын Шуудангийн хэрэг эрхлэх газрын веб хуудсанд хандан хувиараа захиалж төдийгүй өөрийн гэрэл зургаар зүүн хэсэгт буй НҮБ-ын эмблем дүрсийг сольж болох юм байна.


Уртнасан