Сычуань мужийн Канба телевиз энэ 13-ны үдэш Чэндү хотод Төвөдийн модон луу жилийн гала тоглолтын бэлтгэл, хяналтын үзлэг хийлээ. Сычуань, Төвөд, Хөхнуур, Ганьсу, Юньнань нутгийн 400 гаруй ардын уран бүтээлч, урлагийн хамтлагууд Төвөдийн ардын бүжиг Гүөжуан, Төвөд дуурь Гэсэр, малчин ардын хуучны дуу бүжгээс бүрдэх 31 гайхалтай хөтөлбөр толилуулах юм.
Тоглолтыг 2024 оны 2 сарын 10-нд, Төвөдийн цагаан сарын шинийн нэгний өдөр үзэгчдийн хүртээл болгоно.