2024 он гарч, Хятадын өвлийн аялал жуулчлал, зугаа цэнгэл, хөгжил хөдөлгөөн ихэслээ. Уржигдар, 15-нд Бээжингийн Лүн Чиншя хавцалд "Цас мөсний гайхамшиг" сэдэвт 38 дахь наадам эхэллээ.
Лүн Чиншя хавцлын мөсөн дэнлүү сонирхох, мөс, цасны ертөнцөөр аялах наадам нь гэрэлтүүлэг, мөсөн урлал, цасан урлал, хавцлын мөсөн талбай гэсэн 250 мянган метр квадрат талбай бүхий 4 том хэсгээс бүрдэж байна. Мөс, цасны барималууд, 50 гаруй багц дэнлүү, 2000 орчим модны дэнлүү Лүн Чиншя хавцлыг бүхэлд нь чимжээ.
Мөсөн урлалын бүсэд тоглоомын баатрууд, үзэгдлүүдийг Лүн Чиншя хавцлын үзэмжтэй хослуулж, ландшафтын тойм зураг ашиглан олон цэг байрлуулж, жуулчдад "цоо шинэ ертөнц"-ийн төсөөлөл бий болгож чаджээ.
Энэ жилийн Лүн Чиншя хавцлын мөс, цасны наадамд "Дүүлэн нисэх аварга луу" сэдэвт 1000 гаруй дроны үзүүлбэр багтжээ. Үүнийг жуулчид өмнө нь харж байгаагүй бөгөөд цагаан сарын баярын уур амьсгал бүрдүүлжээ.