Ши Жиньпин чухал зааварчилгаа өглөө
2024-01-19 20:13:28
Share
Share this with Close
youtube WeChat

"Үндэсний инженерийн шагнал"-ыг анх удаа шалгаруулж, олгосныг тохиолдуулан, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин чухал зааварчилгаа өгч, "Үндэсний шилдэг инженер" болон "Үндэсний шилдэг инженерийн хамт олон"-ы өргөмжлөл хүртсэн хүмүүст халуун баяр хүргэв.

Ши Жиньпин хэлэхдээ, инженерүүд бол инженерийн шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэн хүн төрөлхтөнд үр өгөөжөө өгч, ирээдүйг бүтээх чухал хүчин бөгөөд улс орны стратегийн авьяастны чухал бүхэлдэхүүн хэсэг юм. Энэ удаад шагнагдсан хувь хүмүүс болон хамт олон бол Хятад улсын асар олон тооны инженер техникийн ажилтнуудын гарамгай төлөөлөл бөгөөд өргөн олон инженерүүдэд үлгэр дууриал болж байна гэжээ.

"Үндэсний инженерийн шагнал" өргөмжлөх хурал 19-нд Бээжинд болов. ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Нам болон төрийн алдар гавьяа, сайшаалын ажлын хорооны дарга Цай Чи сайшаалын хуралд оролцож, үг хэлэв. ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэсян сайшаалын хуралд оролцож, Ши Жиньпиний чухал зааварчилгааг уламжилсан байна.