Нэг Хятадын зарчмыг баримталж байгаагаа олон нийтэд дахин нотлов
2024-01-19 18:00:48
Share
Share this with Close
youtube WeChat

1-р сарын 19-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы дарга Фрэнсис саяхан "Х" цахим хуудсанд өгүүлэл нийтэлж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ажил тус байгууллагын 2758 тоот тогтоолыг удирдлага болгож, нэг Хятадын зарчмыг баримтална гэж дахин цохон тэмдэглэсэнийг бид анзаарсан. Сүүлийн өдрүүдэд АСЕАН, Арабын холбоо, Африкийн холбоо, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага мөн нэг Хятадын зарчмыг дэмжиж байгаагаа адил бус арга хэлбэрээр дахин нотоллоо. Хэвлэлийн төлөөлөгчийн тайлбар юу вэ? хэмээн сурвалжлагч асуув.

Мао Нин хэлэхдээ, нэг Хятадын зарчим бол олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт, мөн ч олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ юм. Одоогийн байдлаар, 100 гаруй улс орон болон олон улсын байгууллага нэг Хятадын зарчмыг баримталж байгаагаа олон нийтэд дахин нотлоод байна. Өмнө дурдсан улс орон болон байгууллагуудаас гадна, бас Малайз, Йемен, Алжир, Судан, Өмнөд Судан, Нигери, Кот-д'Ивуар, Гвиней-Бисау, Ангол, Замби, Гана, Бенин, Мавритани, Того, Сейшелийн арлууд, Габон, Малави, Кейп Верде, Гүрж, Хорват, Кипр, Босни Герцеговина, Хойд Македон, Самоа, Науру, Мексик, Эквадор, Уругвай, Панам, Доминика, Коста Рика, Гренада болон Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо зэрэг улс орон болон байгууллагууд өөрсдийн байр сууриа олон нийтэд янз бүрийн арга хэлбэрээр илэрхийлсэн байна, бид эдгээр улс орон болон байгууллагуудыг маш их сайшаан дэмжиж байгаа гэжээ.