Канвон-2024 өвлийн наадамд Хятадын тамирчид өрсөлдөнө
2024-01-19 10:01:31
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Канвон-2024 залуучуудын өвлийн олимп БНСУ-ын Канвон хотод өнөөдөр эхэлж байна. Наадам ирэх сарын 1 хүртэл үргэлжилнэ. Тус наадамд Хятадын 56 тамирчин өрсөлдөж байна.

Залуучуудын өвлийн олимп 81 улсын 1900 орчим тамирчид оролцож, 7 том төрөл, 15 дэд төрөл, 81 салбар тэмцээний багц медалийн төлөө өрсөлдөх юм. Пёнчан-2018 өвлийн олимп, Бээжин-2022 өвлийн олимпын дараа болж буй өвлийн спортын том тэмцээн гэдгээрээ онцлог юм. Хятадын баг 99 хүний бүрэлдэхүүнтэй явж байна. Хятадын 56 тамирчин 50 тэмцээнд хурд хүчээ сорино. Тамирчдын дундаж нас 16.85 байгаа бөгөөд хамгийн бага нь эмэгтэйн 3*3 мөсний хоккейн тамирчин Шинь Юйфэй юм.

Хятадын баг дөрвөн том тэмцээний бүс, өвлийн олимпын хоёр тосгонтой танилцаж, тэмцээний өмнөх сургуулилт, арын хангамж зэргээ базааж тэмцээнд бэлтгэж байна.


Уртнасан