Цагаан сарын гала тоглолтын тухай танилцуулав
2024-01-19 16:08:47
Share
Share this with Close
youtube WeChat

Арабын орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны 43 дахь хурал, Арабын орнуудын мэдээллийн хэрэгслийн 3 дахь хурал энэ 16-18-ны өдрүүдэдТунист болов. ХТРТ  тус холбооны гишүүн бөгөөд Хятад улсаас уригдсан ганц мэдээллийн хэрэгслийн хувиар хуралд оролцож, хурлын танхимд 2024 оны луу жилийн хаврын баярын гала тоглолтын гадаадад зориулсан зурагт хуудас, видео хэлбэрээр бүтээсэн хөдөлгөөнт зурагт хуудасыг танилцуулж, хятад хүмүүсийн хамгийн чухал соёлын цэнгүүнийг сурталчлав.

ХТРТ-ийн үзэсгэлэнгийн талбайд дэлгэцээр үзүүлсэн хөдөлгөөнт зурагт хуудас хуралд оролцогчдын анхаарлыг ихэд татжээ. Тунисын Соёлын сайд Хает Гуермази, Алжирийн Хэвлэл мэдээллийн сайд Мохамед Лаагаб, Арабын орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны дарга Мохаммад Аль Харити нарын гол зхүмүүс ХТРТ-ийн үзэсгэлэнг зорьж ирэн үзэж, Луу жилийн хаврын баярын гала тоглолтыг маш их сонирхон хүлээж буйгаа илэрхийлжээ.


Уртнасан