Узбекистаны Ерөнхийлөгч БНХАУ-д айлчилна
2024-01-19 18:03:42
Share
Share this with Close
youtube WeChat

1-р сарын 19-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Узбекистаны Ерөнхийлөгч Мирзиеев нэгдүгээр сарын 23-25-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийнэ. Хятад Узбекистаны харилцааны өнөөгийн байдлыг Хятадын тал хэрхэн дүгнэж байна вэ? Энэ айлчлалаас ямар хүлээлттэй байна вэ? хэмээн сурвалжлагч асуув.

Мао Нин хэлэхдээ, 32 жилийн өмнө Хятад, Узбекистан дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр тал бие биенээ хүндэтгэж, найрсаг сайн хөрш байж, хүндрэл бэрхшээлийг хамтдаа туулж, харилцан ашигтайгаар хамтдаа хожиж, хоёр орны харилцаа үсрэнгүй хөгжсөн байна. Олон салбарын хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, хоёр орны хөгжил, сэргэн мандалыг дорвитой ахиулж, Төв Ази болон дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад эерэг эрч хүч сэлбэсэн байна. 2024 оны шинэ оны эхээр Ерөнхийлөгч Мирзиеев Хятадад төрийн айлчлал хийх гэж байгаа нь Хятад, Узбекистаны харилцааны өндөр төвшинд хөгжиж, хоёр орны төрийн тэргүүн нарын гүн зузаан найрамдлыг бүрэн харуулж байна. Хоёр тал энэхүү айлчлалаар боломж болгож, Хятад Узбекистаны харилцааг улам сайжруулан дээшлүүлэхэд түлхэц үзүүлж, Хятад Узбекистаны хувь заяаны нэгдмэл цогцын утга агуулгыг тасралтгүй баяжуулах болно. Энэ удаагийн айлчлалын хүрээнд хоёр орон бас соёл, боловсрол, орон нутгийн хамтын ажиллагаа зэрэг цуврал арга хэмжээг зохион байгуулж, олон салбарын хамтын ажиллагааг тал бүрээр гүнзгийрүүлж, хоёр орон, хоёр ард түмэнд нэн сайн үр өгөөжөө өгөх болно гэжээ.