Цэвэр эрчим хүч хөгжүүлсэн Хятадын амжилтыг үнэлэв
2024-01-19 10:33:13
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр 18-нд Олон улсын эрчим хүчний агентлагийн захирал Фатих Бирол ХТРТ-д тусгай ярилцлага өгчээ. Ярилцлагыг Швейцарын Давос хотод болж буй 2024 оны Дэлхийн эдийн засгийн форумын үеэр авсан байна. Фатих Бирол дэлхийн цэвэр эрчим хүчний өөрчлөлт, Хятадтай хамтрах боломжийн тухай ярьж, цэвэр эрчим хүчний салбарт олсон Хятадын амжилтыг өндрөөр үнэлжээ. 

Фатих Бирол "Хятад улс цэвэр эрчим хүчийг өргөн хүрээнд хөгжүүлж, мөн дэлхий дахинд цэвэр эрчим хүчний парк олныг байгуулснаар ногоон технологи ашиглаж, зардал хэмнэж байна. Энэ нь дэлхий нийтэд үзүүлж маш чухал хүчин зүтгэл юм"" гэжээ.