Орос Хятад улсууд өргөн хүрээнд, өндөр түвшинд хамтын ажиллагааны механизм байгуулсан гэж өчигдөр 18-нд ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров хэлэв.
Гадаад харилцааны 2023 оны ажлын үр дүнг танилцуулсан хэвлэлийн хуралд Сергей Лавров Синьхуа агентлагийн сэтгүүлчийн асуултад хариулт өгөв. Сергей Лавров, эдийн засгийн салбарт Орос Хятад улсын 2023 оны хоёр талт худалдаа өмнө нь төсөөлсөн 200 тэрбум ам.долларын босгыг давлаа. Үүний зэрэгцээ хоёр тал жил бүр соёл болон боловсролын хамтарсан арга хэмжээ зохиож байна. Энэ жил өргөн агуулгатай үйл ажиллагаа явуулна. Хоёр орон бүх салбарт уян хатан, ойр холбоотой байх нь хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой юм гэв. Орос Хятад улс өргөн хүрээнд, өндөр түвшинд хамтын ажиллагааны механизм байгуулсан. Шинэ эриний иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа нь хамтын ажиллагааны төслүүд амжилттай хэрэгжүүлэхэд их дэмжлэг үзүүлж байна гэжээ.