Сорилтуудыг даван туулахын тулд итгэлцэл бий болгохыг уриалав
2024-01-20 15:31:08
Share
Share this with Close
youtube WeChat

2024 оны дэлхийн эдийн засгийн жил тутмын чуулга уулзалт тав хоног үргэлжлээд өчигдөр, 19-ний өдөр Швейцарын Давос хотноо өндөрлөлөө. Чуулганд оролцогчид итгэл үнэмшлээ сэргээж, дэлхийн тодорхойгүй байдлын сорилтыг шийдвэрлэхийн тулд хамтран ажиллахыг уриалав.

Дэлхийн эдийн засгийн форумын ерөнхийлөгч Болжер Бренде мөн өдөр хаалтын ёслол дээр хэлсэн үгэндээ, дэлхий нийт хүнд хэцүү, ээдрээтэй сорилтуудад тулгарч байна. Уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн сул дорой байдал, аюулгүй байдал доройтож буй зэрэг асуудлууд хил хязгаарыг давж, хүн бүрт нөлөөлж байна. Эдгээр асуудлыг "дангаараа" шийдвэрлэх боломжгүй, харин сорилтуудыг хамтдаа даван туулахын үндэс нь итгэлцэл юм гэжээ. 

Тэрээр цааш нь хэлэхдээ, жил бүр зохион байгуулдаг энэхүү уулзалт уур амьсгалын өөрчлөлт, жендэрийн тэгш байдал, хиймэл оюун ухааны хөгжил, эрчим хүчний шилжилт зэрэг салбарт ахиц дэвшил гаргасан. Хагарал, туйлшрал өдөр ирэх тусмаа нэмэгдэж байгаа нөхцөлд, жил бүр зохион байгуулдаг энэхүү уулзалт яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа, үйл ажиллагаанд чиглэсэн түншлэлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулсан юм гэжээ.