Израиль-Палестины мөргөлдөөнд цаг тутамд хоёр эх нас барж байна
2024-01-20 14:51:43
Share
Share this with Close
youtube WeChat

Палестин, Израилийн шинэ ээлжийн мөргөлдөөний улмаас тухайн нутгийн эмэгтэйчүүд болон охидод урьд өмнө байгаагүй сорилт учруулж, дунджаар цаг тутамд хоёр эх нас барж байна гэж НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага 19-ний өдөр тайлан нийтэлж тэмдэглэжээ. 

Палестин-Израилийн шинэ ээлжийн мөргөлдөөн эхэлснээс хойших 100 гаруй хоногийн хугацаанд Газын зурваст 24 мянга гаруй палестин хүн амиа алдсаны 70 хувь нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан гэж тайланд дурджээ. НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын тооцоогоор, Палестин-Израилийн мөргөлдөөнд цаг тутамд хоёр эх амиа алдаж байгаа бол мөргөлдөөний улмаар дор хаяж 3000 гаруй эмэгтэй нөхрөө алдаж, гэр бүлийн хүнд ачааллыг үүрэхээс өөр аргагүй болж, 10 мянга орчим хүүхэд эцгээ алдаж өнчирч байна. Үүнээс гадна, Газын зурвасын нийт хүн амын 85 хувь нь орон гэргүй болсон бөгөөд үүнд 1 сая орчим эмэгтэйчүүд, охид багтаж байна. Сүүлийн 15 жилийн хугацаанд Палестин-Израилийн мөргөлдөөнд амь үрэгдсэн энгийн иргэдийн 67% нь насанд хүрсэн эрэгтэйчүүд байсан бол энэ удаагийн мөргөлдөөний улмаас нас барсан хүмүүсийн 70% нь харин эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан гэж тайланд мөн дурджээ.

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллга 19-ний өдөр, Газын зурваст хүмүүнлэгийн гал зогсоох хэлэлцээрийг нэн даруй хэрэгжүүлж, хүмүүнлэгийн тусламжийг Газын зурваст саадгүй нэвтрүүлэхийг зөвшөөрөхийг уриалжээ.