Харилцаагаа сэргээх нь хоёр орны ашиг сонирхолд нийцнэ
2024-01-20 15:24:55
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Пакистаны түр засгийн газрын ерөнхий сайд Анвар Хак Каккар 19-нд хэлэхдээ, Пакистан, Ираны харилцааг сэргээх арга хэмжээ авах нь хоёр орны ашиг сонирхолд нийцнэ.

Пакистаны Ерөнхий сайдын албанаас мэдэгдэл гаргаж, Каккар мөн өдөр засгийн газрын хуралдааныг даргалж байхдаа дээрх мэдэгдлийг хийсэн гэжээ. Какар хэлэхдээ, Пакистан энх тайвныг эрхэмлэж, хуулийг хүндэтгэдэг бөгөөд бүх улс орон, ялангуяа хөрш зэргэлдээ орнуудтай найрсаг, хамтын ажиллагааны харилцаа тогтооход бэлэн байна. Пакистан, Иран өнө эртний түүхтэй, бие биедээ элэгсэг, найрсаг хамтын ажиллагааны харилцаатай ах дүүс улсууд бөгөөд хоёр орны харилцааг 1-р сарын 16-наас өмнөх байдалд сэргээх арга хэмжээ авах нь хоёр орны ашиг сонирхолд нийцнэ. Энэ талаар Иранаас авч буй бүх нааштай арга хэмжээг Пакистан сайшааж, идэвхтэй хариу өгөх болно.

Каккар мөн өдөр Пакистаны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлыг даргалж, Ирантай "жижиг асуудлууд"-ыг яриа хэлэлцээ, дипломат арга замаар шийдвэрлэхээр шийдсэн байна. Пакистаны ГХЯ мөн өдөр мэдэгдэл гаргаж, Пакистаны ГХЯ-ны сайд Гилани мөн өдөр Ираны ГХЯ-ны сайд Абдуллахиянтай утсаар ярьж, хоёр тал нөхцөл байдлыг намжаахаар тохиролцсон гэж тэмдэглэжээ.