Франц-Украины аюулгүй байдлын хэлэлцээр эцсийн шатандаа орлоо
2024-01-20 15:27:33
Share
Share this with Close
youtube WeChat

Франц, Украин хоёр талын аюулгүй байдлыг хангах гэрээний хэлэлцээр эцсийн шатандаа орлоо. Уг хэлэлцээр нь Франц улс Украиныг урт хугацаанд дэмжих "шинж тэмдэг" гэж Францын ГХЯ энэ сарын 18-ны өдөр онцолсон байна. 

Францын ерөнхийлөгчийн ордны гаргасан мэдэгдлийн дагуу, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон мөн өдөр Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй утсаар ярихдаа, Францын тал Украиныг дэмжинэ гэдгээ дахин нотлоод, 2-р сард Макроны Украинд хийх айлчлалын үеэр хоёр тал аюулгүй байдлыг хангах хэлэлцээр тохиролцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Зеленский мөн өдөр олон нийтийн сүлжээнд, Украин, Франц хоёр орон ерөнхийлөгч Макроны Украинд хийх айлчлалд бэлтгэж байгаа бөгөөд хоёр талын аюулгүй байдлыг хангах гэрээний хэлэлцээг түргэтгэж байна гэжээ.

Францын Батлан хамгаалахын сайд Себастьян Ле Корни 18-ны өдөр Украинд их бууны тусламж үзүүлэх зорилгоор Парист "Их бууны холбоо" байгуулна гэдгээ мэдэгдэв. Францын Батлан хамгаалах яамны мэдээлснээр тус холбоог Франц, АНУ тэргүүлэх юм байна.