Хэ Лифэн Америкийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2024-01-20 15:18:08
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч бөгөөд Хятад Америкийн эдийн засаг худалдааны Хятадын талын ахлах Хэ Лифэн өчигдөр, 19-нд Бээжинд Хятад Америкийн санхүүгийн ажлын хэсгийн Америкийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Хятад улс АНУ-ын хамт Сан Францискод хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, хоёр орны харилцааг эрүүл, тогтвортой чиглэлд ахиулахад бэлэн байна гэж онцлов. Хоёр тал санхүүгийн ажлын хэсгийн механизмыг үргэлжлэн сайн ашиглаж, үр дүнгээ хуримтлуулж, санхүүгийн салбарын хамтын ажиллагааны эрч хүчийг багатгах ёстой гэв.

Хятад Америкийн санхүүгийн ажлын хэсэг нь хоёр орны төрийн тэргүүний Бали аралд тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх зорилгоор хоёр орны эдийн засаг худалдааны талуудын ахлахын удирдлага дор байгуулагдсан хоёр орны санхүүгийн солилцооны механизм юм. Хятад Америкийн санхүүгийн ажлын хэсгийн 3-р хуралд оролцохоор Америкийн төлөөлөгчид Хятадад айлчилж буй нь энэ юм.