Намын гишүүдийн боловсрол, сургалтын ажлыг дэмжинэ
2024-01-21 15:17:02
Share
Share this with Close
youtube WeChat

Ши Жиньпин нөхрөөр төв болгосон намын төв хорооны намын үндсэн шатны бүтээн байгуулалтын ажилд анхаарлаа хандуулж, үндсэн шатны намын гишүүд, боловсон хүчинд халамж үзүүлж буйг бүрэн харуулахын тулд саяхан Төв хорооны Зохион байгуулалтын газраас намын хураамжаас 318 сая юань санхүүжүүлжээ. Энэхүү санхүүг анхан шатны намын байгууллагууд намын гишүүдэд чиглэсэн боловсрол, сургалтын ажиллагаа зохион явуулахад тусалж, албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн намын гишүүн, боловсон хүчний гэр бүл, мөн үндэсний хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх зорилгоор анхан шатны намын гишүүдийн холбогдох сургалт явуулахыг дэмжих юм байна. 

Мөнгө төгрөгийг зохистой хуваарилж, төлөвлөлт, хяналт удирдлагыг хатуу хэрэгжүүлэн, намын хураамжийн улс төр, боловсролын чадавхыг илүү сайн гүйцэтгэхийг  ХКН-ын Төв Хорооны Зохион байгуулалтын газраас шат бүрийн намын зохион байгуулалтын байгууллагад тушаал болгожээ.