Израилийн "гэмт хэрэг"-ийн эсрэг хариу арга хэмжээ авна гэж Иран мэдэгдэв
2024-01-21 14:59:26
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Ираны ерөнхийлөгч Ибрахим Лахи өчигдөр, 20-ны өдөр Сирийн нийслэл Дамаск руу Израиль "түрэмгий" халдлага үйлдсэнийг зэмлэн буруушааж, Израилийн "террорист, гэмт хэргийн эдгээр үйлдэл"-д Иран зүгээр суугаад байхгүй, хатуу хариу өгнө гэж амлажээ.

АНУ тэргүүтэй ноёрхогч орнууд Израилийн дэглэмд дэмжлэг үзүүлсээр байгаа учраас эдгээр гэмт хэрэг үйлдэхэд түлхэц болж байна гэж Лихи онцолжээ. Энэ халдлага нь Сирийн агаарын орон зайг дайрч, хүний эрх, олон улсын хуулийг уландаа гишгэж байгаа тул хүний эрхийн төлөө тэмцэгч гэж байгаа засгийн газрын хар тов болж болно.

Ираны Mahr News агентлагийн мэдээлснээр, 20-ны өдөр Израиль Дамаск руу дайрсны улмаас Ираны цэргийн өндөр зиндааны 4 зөвлөх амь үрэгджээ. Уг мэдээнд Ираны Исламын хувьсгалын гвардийн нийтэлсэн мэдэгдлээс иш татаж тэмдэглэхдээ, амиа алдсан 4 цэргийн зөвлөхийн дотор Ираны Исламын хувьсгалын гвардийн Сири дэх тагнуулын газрын дарга болон түүний орлогч байсан байна. Үүний зэрэгцээ Сирийн олон цэргийн албан хаагч халдлагад өртөж амь үрэгджээ.