Палестин улс байгуулахыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв
2024-01-21 15:21:08
Share
Share this with Close
youtube WeChat

Палестин улс байгуулах талаар Америкад зөвшөөрөх амлалт өгөөгүй гэж Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху 20-ны өдөр мэдэгдсэн байна. 

Израилийн Ерөнхий сайдын алба мөн өдөр мэдэгдэл гаргаж, Нетаньяху АНУ-ын Ерөнхийлөгч Жо. Байденд Палестин улс байгуулах боломж бий гэж амласныг үгүйсгэв. Мэдэгдэлд, Нетаньяху Байдентай утсаар ярихдаа, Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн ХАМАС-ыг устгасны дараа, Газын зурвас Израильд аюул занал учруулахгүй байхыг баталгаажуулахын тулд Израиль эрхбиш Газын зурваст аюулгүй байдлын иж бүрэн хяналтыг тогтооно гэсэн тууштай байр сууриа дахин илэрхийлэн гэж тэмдэглэжээ. 

Өнгөрсөн оны 10-р сарын 7-нд ХАМАС Израиль руу гэнэтийн дайралт явуулснаар, Палестин, Израилийн хооронд шинэ ээлжийн мөргөлдөөн гарсан юм. Одоогийн байдлаар Газын зурваст 24 мянга орчим палестин хүн амиа алджээ. Мөргөлдөөний улмаас 1300 гаруй израиль хүн амиа алдсан гэж Израилийн тал мэдэгдэв.