Украиныг НАТО-д элсэхийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэв
2024-01-21 15:58:17
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн орон нутгийн цагаар 1-р сарын 20-нд Словакийн Ерөнхий сайд Роберт Физо орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Украин улсыг НАТО-д элсүүлэхийг эсэргүүцэх бөгөөд шаардлагатай үед Украиныг НАТО-д элсүүлэхийн эсрэг санал өгөхөд бэлэн байна гэжээ.

Энэ сарын 24-нд Украйны ерөнхий сайд Янис Шмигалтай уулзахаар Украинд очно гэдгээ Физо нотолжээ. Тэрээр хэлэхдээ, айлчлалын маань зорилго бол Украинд тусламж үзүүлэх цаашдын төлөвлөгөөг тодорхойлох байсан ч "Украиныг НАТО-д элсүүлэхийг бид хориглох бөгөөд үгүйсгэнэ" гэдгээ Шмигалд хэлэх болно. Үүнээс гадна Словакийн засгийн газар Украинд ахин зэвсэг нийлүүлэхгүй гэдгийг мөн Шмигалд дахин нотолно гэж Физо хэлжээ.