ОХУ Их Британитай хийсэн загас агнуурын гэрээгээ цуцална
2024-01-21 15:04:35
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Оросын засгийн газар Их Британитай байгуулсан загас агнуурын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг цуцлах хуулийн төслийг баталсан гэж өчигдөр, 20-ны өдөр Оросын засгийн газрын веб сайтад мэдээлжээ.

 Мэдээнд тэмдэглэхдээ, Оросын засгийн газар 18-нд болсон хуралдаанаар Их Британи 2022 оны 3-р сарын 15-ны өдөр хоёр талын худалдаанд илүү тааламжтай нөхцөлийг цуцлах тухай шийдвэр гаргасныг харгалзан ОХУ-ын Засгийн газар уг хуулийн төслийг баталж, Төрийн Думын хэлэлцүүлэгт оруулах юм байна. 

Хуулийн төсөлд Их Британийн загас агнуурын хөлөг онгоцнууд Баренцын тэнгисийн усан хилд загас агнахыг хориглоно гэж Оросын засгийн газар мэдэгдэв.