"3820" стратегийн төсөл биеллээ олжээ
2024-01-21 15:08:50
Share
Share this with Close
youtube WeChat

"Шинэ зуунд Фүжөү хот асар их ахиц гаргах явцдаа, юуны өмнө шинжлэх ухаан, практикт тулгуурласан урт хугацааны стратегийн алсын хараатай байх хэрэгтэй. Ингэж байж Фүжөүгийн өөрчлөлт, нээлттэй байдлын хамгийн гайхамшигт хуудсыг бичиглэж чадна” гэж 1993 онд тухайн үеийн Фүжөү хотын намын хорооны нарийн бичгийн дарга байсан Ши Жиньпин ингэж онцлон тэмдэглэсэн байдаг.  Ши Жиньпин "Фүжөү хотын 20 жилийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн зураг төсөл"-ийг боловсруулах ажлыг биечлэн гүйцэтгэж, Фүжөү хотын 3, 8, 20 жилийн турших эдийн засгийн зорилт, үе шат, зохион байгуулалт, гол ажил зэргийг системтэйгээр төлөвлөж, Фүжөү хотыг хөгжүүлэх ерөнхий хөтөлбөр, стратегийг тодорхойлсон юм. Энэхүү зураг төсөл нь цаг хугацааны шалгалтыг туулж, өнөөдрийг хүртэл "3820" стратегийн төслийн үзэл баримтлал практикийн чухал ач холбогдлоо өгсөөр байна.

1992-1995 онд Фүжөүгийн ДНБ жилийн дундаж өсөлт 26.6 хувьтай байж, дөрвөн жилийн хугацаанд гурван талаар 10 тэрбумаас давжээ. “3820” стратегийн төслийн эхний зорилтыг 3 жилийн хугацаанд биелүүлсэн төдийгүй тэр цагаас хойш Фүжөү хотын боловсон хүчин, ард түмэн төлөвлөгөөний дагуу, ээлж халаатай залгамжлан хөгжүүлж ирснээр "3820" стратегийн төлөвлөсөн 8 жилийн зорилт, 20 жилийн зорилтууд бүгд биеллээ олсон юм.