Буухиа илгээмж 132 тэрбум ширхэг байв
2024-01-22 16:03:15
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын шуудангийн салбарын хүргэлт 2023 онд 162 тэрбум 480 сая ширхэг байв. Энэ нь өмнөх оноос 16.8 хувиар өссөн дүн юм. Үүнээс буухиа илгээмж 132.07 тэрбум ширхэг болсон нь өмнөх оноос 19.4 хувиар өсжээ.

Өнгөрсөн онд хот доторх буухиа хүргэлт 13 тэрбум 640 сая болж өмнөх оноос 6.6 хувиар өссөн байна. Хотоос гарах, хот руу орох буухиа хүргэлт 115 тэрбум 360 сая болж, өмнөх оноос 20.5 хувиар өсөв. Олон улс, үүн дээр нэмэх нь Хонконг, Макао, Тайваний буухиа хүргэлт нийлээд 3 тэрбум 70 сая болж байгаа нь 2022 оноос 52 хувиар өссөн дүн юм.

Тус салбарын бизнесийн орлого өнгөрсөн онд 1 их наяд 529 тэрбум 300 сая юань болж, 2022 оноос 13.2 хувиар өсөв. Үүнээс буухиа хүргэлтийн орлого 1 их наяд 207 тэрбум 400 сая юань болж, 2022 оныхоос 14.3 хувиар нэмэгджээ.