ХТРТ-ийн сурвалжлагч Клаус Швабтай ярилцлага хийв
2024-01-22 11:01:34
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн эдийн засгийн форумын 2024 оны ээлжит хурлыг тохиолдуулж, ХТРТ-ийн сурвалжлагч  Швейцарийн Женев хотноо форумыг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Клаус Швабтай ярилцжээ. Ярилцагадаа Клаус Шваб өнөөгийн ертөнцөд "итгэлцэл" маш чухал гэдгийг олонтаа дурдаж, дэлхийн эдийн засаг, геополитик, шинжлэх ухаан технологи зэрэг дэлхийн огцом өөрчлөлтийн үед хүн төрөлхтөн бие биедээ, ирээдүйд итгэдэг байх хэрэгтэй гэжээ.

Клаус Шваб хэлэхдээ, 2017 оны Дэлхийн эдийн засгийн форумын үеэр Ши Жиньпин даргын хэлсэн үг маш чухал үүрэг хариуцлага илэрхийлж, дэлхийн олон газраас хуралд ирсэн оролцогчдын сэтгэлийг хөдөлгөж байсан. Хятад улс дэлхийн орнуудтай хамт байж, итгэлцэлд тулгуурлаж, нийтлэг ойлголт бий болгож, дэлхийн засаглалыг сайжруулж, гэрэлт ирээдүйд тэмүүлэхийг хүсэж байна гэв.